Фрайбургийн их сургуулийн профессор Ч.Дуламсүрэнг ШУ-ы тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав

Отгоо
2021 оны 10-р сарын 11 -нд

ХБНГУ-ын Фрайбургийн их сургуулийн Байгаль орчин, байгалийн нөөцийн факультетын Хэрэглээний ургамлын экологийн тэнхимийн профессор Ч.Дуламсүрэнг Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.

Доктор, профессор Ч.Дуламсүрэн нь дэлхийн ургамал судлалын шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж байгаа манай шилдэг эрдэмтэн юм. Тэрбээр энэ салбарт 24 жилийн хөдөлмөрөө зориулжээ. Ч.Дуламсүрэн нь 2004 онд ХБНГУ-ын Гёттингений их сургуулийн докторыг “Summa cum laude” үнэлгээтэй хамгаалсан анхны бөгөөд цорын ганц Монгол доктор юм байна. Түүний судалгааны ажлын гол сэдэв нь ойн эко системийн үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт ойн эко системд үзүүлэх нөлөө ургамлын экологи, экофизиологи, ургамлын аймгийн олон янз байдал зэрэг юм. 

Доктор профессор Ч.Дуламсүрэн нь нэг сэдэвт бүтээл 2, хамтын бүтээл 2, олон улсын импакт өндөртэй сэтгүүлд 71 өгүүлэл нийтлүүлж олны хүртээл болгосон байна. Түүний өгүүллийн тандалт ишлэлийн тоо 1356-д хүрсэн. Энэ хугацаанд түүний удирдлаганд Монголын олон эрдэмтэн ХБНГУ болон ОХУ, Герман, Украйн Иран, Хятад гээд олон оронд суралцаж эрдмийн зэрэг цолоо амжилттай хамгаалсан юм.  Эх сурвалж: БШУЯ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна