Манай улс газар нутгаараа хий дамжуулсны төлбөрт жилд нэг тэрбум доллар авна

ALs
2021 оны 10-р сарын 13 -нд

Байгалийн хийн хоолойн төслийн ажлын явцыг түргэтгэх асуудлаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаныхантай уулзжээ. Хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байгааг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа хэлсэн байна. Монголын газар нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж. Цаашид барилга угсралтын ажлын бэлтгэл хангах үүднээс инженерийн судалгааны ажил руу ороход бэлэн болсон тул Засгийн газраас бодлогын зарим туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич хэлсэн байна. Тухайлбал, барилга угсралтын тусгай зөвшөөрөл олгох, ажиллах хүчний квот тогтоох, Тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний зөвшөөрлийг сунгах, гадаад ажиллах хүчний хураамжийг чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийллээ. Төлөвлөгөө ёсоор бол жилд 50 тэрбум метр куб хийг Монголын нутгаар дамжуулах бөгөөд хий дамжуулсны төлбөр гэж ойролцоогоор нэг тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлэх тооцоолол гарчээ.

Эх сурвалж: eagle.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна