ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ALs
2021 оны 10-р сарын 13 -нд

Мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох зөвшөөрөл, мэдэгдлийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх IGOV.mn цахим системийг ашиглалтад оруулснаар мэдээллийн нэгдсэн сантай болох, төрийн үйлчилгээг хурдан шуурхай, цаасгүй болгох боломж бүрдээд байгаа билээ.  Гэвч систем ашиглалтын явцад  өргөдлийн маягт буруу бөглөх, материалын бүрдэл хангалтгүй зэрэг алдаа  нийтлэг гарч байгаа нь шийдвэрлэлтийн явцад хүндрэл үүсгэж байна.

Иймд  МХЕГ-аас цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан хэрэглэгчдэд хүртээмжтэй удирдамж зөвлөмжийг багтаасан зайн сургалтыг зохион байгууллаа.

 

Сургалтад рентген оношилгооны чиглэлээр аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн эмнэлгийн байгууллагууд хамрагдлаа. Сургалтын хүрээнд Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг www.igov.mn цахим системээр олгох, сунгахтай холбоотой аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлж буй хүсэлт, материалын бүрдэлд тулгарч байгаа хүндрэлүүдийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий “Цахимаар ААНБ-ыг хэрхэн бүртгүүлэх, хүсэлт илгээх заавар”, “Цахимаар хүсэлт илгээхэд түгээмэл тохиолдож буй хүндрэл, асуудлууд”, “Байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөө, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, ослын төлөвлөгөөний талаарх зөвлөмж” болон  “Цацрагтай холбоотой үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийхэд анхаарах зүйлс” сэдвээр мэдээлэл мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зарим оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авч, хэлэлцүүлэг зохион байгуулав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна