ТӨСӨВ 2022: Концессийн гэрээний төлбөрт 303 тэрбум төгрөг төлнө

ALs
2021 оны 10-р сарын 13 -нд

Ирэх оны улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт 2 их наяд, 440 тэрбум төгрөг байна. Үүний 303 тэрбум төгрөг нь Концессийн гэрээнүүдийн төлбөр юм. Засгийн газар хувийн хэвшилтэй байгуулсан, гэрээний төлбөрт  

  • 2016 онд 73 тэрбум
  • 2017 онд 177  тэрбум
  • 2018 онд 82 тэрбум
  • 2019 онд 144 тэрбум  
  • 2020 онд 323 тэрбум
  • 2021 онд 266 тэрбум төлсөн бол
  • 2022 онд 303 тэрбум, 2022-2025 онд нийт 962 тэрбум төгрөгийг тус тус төлнө.

Барих-шилжүүлэх төрлөөр гэрээ байгуулсан, 37 төслийн гэрээний нийт үнийн дүн 2 их наяд төгрөг байна. Засгийн газар барих-шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээг дахин байгуулахгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газраас мөрдөж эхэлсэн энэ шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна гэж Сангийн сайд мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна