Хатанбулаг сумын нутагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

ALs
2021 оны 10-р сарын 13 -нд

орноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т орших Сүүж хэмээх газарт аравдугаар сарын 12-ны 22:30 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 22:37 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад “Сүүж” гэдэг газарт айл байхгүй, хохирол учраагүй, мөн сумын төвийн иргэдээс асуумж авахад чичирхийлэлт мэдрэгдээгүй гэж мэдээлсэн ОБЕГ-аас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна