БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АХМАДУУД НОГООН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСААР БАЙНА

ALs
2021 оны 10-р сарын 14 -нд

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны 30 гаруй ахмад настан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шар хуайс мод суулгалаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Нэг айл нэг мод” хөтөлбөрийн хүрээнд ахмадууд нэгдэн ногоон орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.

Өнгөрсөн оноос эхлэн Баянзүрх дүүргийн Ахмадын хорооноос хэрэгжүүлж буй “Нэг айл нэг мод” хөтөлбөрийн хүрээнд ахмадууд нийт 2814 мод тарьж ургуулж байна.

Зөвхөн мод тариад өнгөрөх бус Ахмадын зөвлөлийн дарга нар модыг хэрхэн тарих талаар сургалтанд хамрагдаж, хэрэгтэй мэдээллийг авч байгаа юм. Мэдлэг мэдээлэлтэй болсноор цаашдаа сурсан зүйлсээ хэрэгжүүлж хороондоо мод тарьж буй ахмадууддаа зааж зөвлөх болно гэдгээ ахмадууд хэлж байлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна