ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨР” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ALs
2021 оны 10-р сарын 14 -нд

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж буй “ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр боллоо.

Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, Нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан 140 иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэсэн байна.

Тус өдөрлөгт ажил олгогч 13 байгууллагын 450 ажлын байрны саналыг иргэдэд танилцуулж 75 иргэнийг ажлын байранд зуучилжээ. Түүнчлэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг өрхийн хөдөлмөрийн насны 96 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүллээ.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд зориулан хөдөлмөр эрхлэлт болон ОНОТХҮ-ний төсөл, хөтөлбөрт хамрагдсан 11 өрхийн үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнийхээ дээжээр үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл (0)


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна