Хөвсгөлийн Цагааннуур сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

ALs
2021 оны 10-р сарын 15 -нд

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 76 км-т орших Бусын гол хэмээх газар аравдугаар сарын 14-ний өдрийн 09:52:40 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 09:59 цагт Одон  орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

ОБЕГ-аас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.  Эх сурвалж: ОБЕГ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна