​ШИНЭ ҮЕИЙНХЭН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНОО ХАМГААЛЖ БАЙНА

ALs
2021 оны 10-р сарын 18 -нд

Америк Монголын хамтарсан “Шилдэг” бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид өөрсдийн санаачилгаар хог цэвэрлэлээ.

Тэд Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 2-той хамтран Сэлбэ гол орчмын 30,000 мкв газрын ахуйн хог хаягдлыг цэвэрлэж, ачуулсан юм.

Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хог хаягдал, элдэв хорт бодисоос ангид байлгах нь иргэн бүрийн үүрэг.

Тэгвэл сурагчид “Үеийнхэндээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, хүрээлэн буй орчин, байгаль эх дэлхийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан, хог хаяхгүй байх”-ыг уриалахаар өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулсан тухайгаа дурдаж байлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна