Нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээг хүргэхээр Номин, Оргил, И-март 3 сүлжээ дэлгүүртэй хамтран 10 дугаар сард туршилтыг эхлүүлж байна.
Энэ сард Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг дээрх 3 сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчилдэг байсан харьяа хүнсний дэлгүүрүүд үзүүлнэ.
10 дугаар сарын 20-ны өдөр энэ сарын санхүүжилт иргэдийн дансанд орно.
Цаашид бид Е-баримт олгодог хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд, супермаркетуудыг энэ үйлчилгээнд үе шаттай нэвтрүүлж цар хүрээгээ тэлж ажиллах болно.
Та өөрийн гэрт ойр Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчлүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээрэй.
“НОМИН” нийслэлд-44, орон нутагт 14 салбартай.
Тодруулбал: Дорнод аймаг, Дархан-уул аймаг,Сүхбаатар аймаг, Ховд аймаг, Эрдэнэт хот Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Увс аймаг, Өвөрхангай аймаг, Хэнтий аймаг, Хөвсгөл аймаг, Төв аймаг, Багануур дүүрэг
“ОРГИЛ” худалдааны төв нийслэлд-9, орон нутагт -2 салбартай.
Тодруулбал: Дархан-Уул аймаг, Эрдэнэт хот
“И-МАРТ” хайпермаркет нийслэлд 3 салбартай.
Баянгол дүүрэг: И-март хороолол салбар
Хан-Уул дүүрэг: Хан-Уул салбар
Баянзүрх дүүрэг: Чингис салбар
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна