"The Hu" хамтлаг ирэх гуравдугаар сард европын орноор аялан тоглолт хийнэ

Отгоо
2021 оны 10-р сарын 21 -нд

Монголын хүннү рок "The Hu" хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо АНУ-аас эхлүүлээд буй. Тэд энэ удаагийн тоглолтоо “Хүн” нэртэйгээр өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал хийхээр эх орноосоо мордсон билээ.

Мөн тус хамтлагийн хоёр дахь цомгийн ажил дууссанаас гадна ирэх гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчэй битүү стадионд тоглолт хийхээр төлөвлөжээ.

Сонирхуулахад, "The Hu" хамтлаг одоогоор 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолт хийсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна