"НҮБ-ын 7 хоног"-оор доройтсон ойг нөхөн сэргээлээ

Отгоо
2021 оны 10-р сарын 21 -нд

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын системийн байгууллагууд хамтран “НҮБ-ын 7 хоног”-ийг энэ сарын 20-27-ны өдрүүдэд зохиож байна.

Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэн. НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой энэ онд тохиож буй.

“НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд Улаанбаатар хотоос 15 км зайтай, Баянзүрх хайрхны энгэрт орших доройтсон ойг нөхөн сэргээлээ.

Мөн ойн хүрээнд бүтээсэн баримтат кино, нэвтрүүлэг зэргийг олон нийтийн телевизээр хүргэх аж.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 11 байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа байгуулан ажиллаж байна. Эдгээр байгууллагууд хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ардчилсан засаглал, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улстай хамтран ажилладаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна