ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Отгоо
2021 оны 10-р сарын 22 -нд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Чингис хаан ОУНБ дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас “Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний өнөөгийн байдал” сэдэвт сургалт, дадлага сургуулилтыг зохион байгууллаа.

Уг дадлага сургуулилтад ЭМЯ, ЗТХЯ, ОБEГ, ХХEГ, ГEГ, ГИХГ, ИНEГ, ЦEГ, ТEГ, ХӨСҮТ, ДЭМБ, Чингис хаан ОУНБ, НУБИЭ ХХК, МИАТ ХК болон бусад авиакомпаниудын төлөөлөл оролцлоо.

Энэ хүрээнд 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 11 цагийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хүлээн авч, халдвараас сэргийлэх дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа байдалд үнэлгээ хийн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөлөө.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна