​БАЯНЗҮРХЧҮҮД “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ 16 МЯНГАН МОД ТАРЬЖЭЭ

Отгоо
2021 оны 10-р сарын 22 -нд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд “Ногоон орчныг дэмжье” уриан дор Баянзүрхчүүд манлайлан оролцож 16 мянга гаруй модны суулгацыг тарьлаа.

Тус хөдөлгөөнд 1500 иргэн, төр болон хувийн хэвшлийн 154 ААН байгууллагын ажилтан, албан хаагчид бичил цэцэрлэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Баянзүрх хайрханы бэлд хайлаас, монос хуайш, тэхийн шээг, бор голт, үхрийн нүдний суулгацыг суулгасан юм.

Монгол орны газар нутгийн 70-80 хувь цөлжилттэй байгаа үед мод тарих, арчилж ургуулах нь нэн тэргүүний асуудал. Тиймээс дүүргийн зүгээс ногоон хөгжлийн цогц бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд тоо биш чанарт анхаарч, зөв технологиор мод тарьж, үржүүлэх зорилгоор “Баянзүрх тохижилт” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр байгуулан ажиллана.

Цэцэрлэгжүүлэх, ойжуулах ажлыг хэрэгжүүлж, иргэд аж ахуй нэгж байгууллагууд ногоон орчныг дэмжин идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна