10-р сарын 21-23-ны өдрүүдэд Увс аймагт “УВС ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаа, “Чацарганы баяр” зохион байгуулагдаж байна. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзэсгэлэн худалдаанд оролцож буй ААН, иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.
Мөн тус арга хэмжээний үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэнийг танилцуулан, зарим сумдын аж ахуйн нэгжүүдийг IGOV.MN цахим системд бүртгэх зэрэг ажлыг зохион байгууллаа.
Увс аймагт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, худалдан борлуулах, тэдний орлогыг нэмэгдүүлэх, түншлэл тогтоох, урамшуулах зорилго бүхий “УВС ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаа, “ЧАЦАРГАНЫ БАЯР”-ын арга хэмжээ 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. “УВС ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаа, “ЧАЦАРГАНЫ БАЯР” нь зөвхөн чацарганы төрлийн бүтээгдэхүүн төдийгүй бусад төрлийн жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо, уламжлалт малын гаралтай түүхий эд болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, модон эдлэл, хувцас зөөлөн эдлэл, оёдол гээд иргэдийн ахуйн хэрэглээнд хэрэглэгддэг дотоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байгаагаараа онцлогтой аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна