Үндэсний бөхийн лигт Т.Баасанхүү түрүүлж Н.Мустафа үзүүрлэлээ

Отгоо
2021 оны 10-р сарын 25 -нд

Монголын үндэсний бөхийн холбоо, "Хил хязгааргүй спорт" ТББ-тай хамтран 10 сая төгрөгийн шагналын сантай "Монголын үндэсний бөхийн лиг"-ийг өнгөрсөн ням гарагт зохиолоо.

Сар бүр цувралаар зохиох лигийн эхний тэмцээнд Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Улсын начин Н.Мустафа үзүүрлэлээ.

Улсын Харцага Т.Баасанхүү

  • Аймгийн заан Э.Мөнхжаргал,
  • Аймгийн хурц арслан Б.Баянмөнх, 
  • Улсын начин Б.Серик,
  • Аймгийн арслан Э.Сумьяабат

Улсын начин Н.Мустафа

  • Аймгийн арслан Д.Аззаяа,
  • Улсын харцага Д.Анар,
  • Улсын начин Ч.Батчулуун,
  • Улсын начин Б.Бат-Эрдэнэ нарыг давсан.

Тэмцээнд түрүүлсэн бөх 3 сая төгрөг, үзүүрлэсэн нь 1.5 сая төгрөг авсан.

Барилдааны оноолтыг эрэмбэ харгалзахгүйгээр сугалж тогтоосон бөгөөд 32 бөх шууд хасагдах журмаар хоорондоо барилдаж ялагч тодорсон.

Бөхчүүд сар бүрийн тэмцээнээс оноо цуглуулснаар "Rank" буюу чансаа ахиж дараа дараагийн барилдаанд чансаагаараа оноолт тодорно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна