02.18: Коронавирусийн халдвартай хүний тоо 73 мянгыг давж, 10615 хүн эдгэрчээ

Амаржаргал
2020 оны 2-р сарын 18 -нд

Шинэ коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй мужид нэг хоногийн дотор 1807 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 93 өвчтөн нас барсан тухай албаны хүмүүс өнөөдөр өглөө мэдээлжээ.

Ням гарагт буюу өмнөх өдөр нь нас барсан хүний тоо 100, халдвар авсан хүний тоо 1933 байсан юм. Өөрөөр хэлбэл уг хоёр үзүүлэлт өчигдрийнхөөс буурсан байна.

Дэлхий дахинд хоёрдугаар сарын 18-ны 08:30 цагийн байдлаар халдвартай хүний тоо 73348, нас барсан хүний тоо 1868 болжээ. Харин 10615 хүн бүрэн эдгэрсэн байна.

Хятадын жил тутмын хууль тогтоох дээд байгууллагын чуулган гуравдугаар сарын эхээр болох хуваарьтай байсан ч Covid-19-ийн тархалтын улмаас хойшлогджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна