АТГ-ЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТСЭЭС ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Отгоо
2021 оны 10-р сарын 25 -нд

Энэ сарын 22-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнуудад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс цахим сургалт зохион байгууллаа. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэс Монгол” ХХК АТГ-т авлигын эсрэг сургалт зохион байгуулах хүсэлтийг тавьсны дагуу энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм. Сургалтаар “Авлигын хор хөнөөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр АТГ-ын ажилтан, комиссар Б.Тэрбиш, Монгол Улсын Эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийг хуульчилсан байдал сэдвээр АТГ-ын ажилтан, комиссар Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна