Галаас хүний амь аварсан сурагч Т.Эрдэмд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал олгоно

Отгоо
2021 оны 10-р сарын 27 -нд

 

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм галаас эрдэнэт хүний амь аварчээ. Бусдын төлөө эрсдэл гаргаж, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн Т.Эрдэм хүүд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал олгохоор шийдвэрлэлээ.
 

Сурагч Т.Эрдэм 7 настайгаасаа эхлэн цагдаа болох мөрөөдөлтэй аж. Түүний өвөө мөн цагдаа байжээ. Өвөөгийнхөө хүнд тусалж байгаарай, хүнтэй эелдэг харилцаж, сайн хүн болоорой гэсэн сургаалийг үргэлж санаж явдаг. Хүний амь аварч байхдаа балмагдаж сандарсан ч, нэгэн гэр бүлд бүтэн амьдрал бэлэглэсэндээ туйлын баяртай байгаагаа Т.Эрдэм хэлсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна