МЭДЭГДЭЛ

Отгоо
2021 оны 10-р сарын 27 -нд

 
Өдөр тутмын “Өглөөний сонин” нь 2021 оны X/22- Х/27-ны өдрийн дугаарууддаа “Эрүүл мэндийн салбараас төрсөн “ОЛИГАРХИ” буюу Б.Бямбадоржийн овлигогүй үйлдлүүд” гэх гарчиг бүхий 5 цуврал нийтлэл гаргаж, НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг гэмт хэргийн чанартай ноцтой хэрэгт гүтгэж, НЭМГ-ын талаар олон нийтэд худал ташаа мэдээлэл түгээлээ.

Уг нийтлэлүүдэд цар тахлын халдварын онцгой нөхцлийн үед цаг наргүй ажиллаж байгаа нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах, эмч ажилтнуудын ажлын үр бүтээлийг оновчтой болгохтой холбоотой үйл ажиллагааг баримтгүйгээр мушгин гуйвуулж гүтгэжээ. НЭМГ –нь сүүлийн 10 жилийн хугацаанд 54 хүний орон тоогоор ажиллаж байгаа бөгөөд нэг ч орон тоо нэмээгүйг үүгээр мэдэгдэж байна.

Мөн мэдээллийг баталгаажуулж, нягтлалгүйгээр захиалгат, төлбөртэй цуврал нийтлэлийг олон нийтэд цацсан “Өглөөний сонин”-ыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандсан болно.

НЭМГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна