УИХ-ын дарга Г.Занданшатарыг Куба улсад айлчлахыг урилаа

Отгоо
2021 оны 10-р сарын 30 -нд

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2021.10.29) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Раул Делгадо Консепсион Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгааг дуулгахын сацуу УИХ-ын дарга Г.Занданшатарыг Бүгд Найрамдах Куба Улсад айлчлуулах урилга хэвээр байгааг тэмдэглэж, айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна