Ирэх даваа гарагаас соёл, урлаг, спортын үйл ажиллагааг нээнэ

Отгоо
2021 оны 10-р сарын 31 -нд

Арваннэгдүгээр сарын 1-н буюу ирэх даваа гарагаас эхлэн урлаг соёл, спортын арга хэмжээг нээхээр болсон талаар Засгийн газраас мэдээлсэн. Ингэхдээ танхимын үзэгчдийн дүүргэлт 50 хувьтай байх ёстой юм. 

Дээрх шийдвэрийг аравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Түүнчлэн ААН-үүдтэй хийх хариуцлагын гэрээг шинэчилж, дөрвөн төрлийн буюу улаан, улбар шар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчлэхээр болсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна