МОНГОЛ УЛСАД ЦАХИМ ВИЗЭЭР ЗОРЧИЖ БУЙ АНХНЫ ЖУУЛЧНАА ХҮЛЭЭН АВЛАА

Отгоо
2021 оны 11-р сарын 01 -нд

 Аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож эхэлсэн. Цахим визээр нэвтэрч буй анхны жуулчин болох Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Тэеk Хээ өнөөдөр жуулчин буюу К2 ангиллын визийг цахимаар мэдүүлж, Сөүл-Улаанбаатар нислэгээр Монгол Улсад ирлэ

Ким Тэек Хээ: Би анх удаа Монгол Улсын виз мэдүүлсэн. Өмнө нь материалаа бүрдүүлэх, БНСУ дахь Монгол Улсын Консулын хэлтсээр дамжуулж виз мэдүүлдэг зэрэг нь жаахан төвөгтэй гэж сонсож байсан. Харин цахим виз олгож байгаа гэж сонсоод, цахим виз мэдүүлж үзэхэд маш амар, хялбар байлаа. Хариу ч хурдан ирсэн. Монголд аялахаар ирэхэд үнэхээр таатай байлаа. Монгол Улсад 10 гаруй хоног аялна. Анх удаа ирэхэд маань маш сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Анхны сэтгэгдэл ийм сайхан байгаа учир цаашдаа ч Монгол Улс миний хувьд их утга учиртай, чухал улс орон байх болно” гэсэн юм.

Шинэчлэн баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгож байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг Монгол Улс цахимаар олгож байна. Цахим визийн Evisa.mn систем нэвтэрснээс хойш өнөөдрийн байдлаар таван орны 30 гаруй иргэн цахимаар виз мэдүүлээд байна.

Тухайн иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газрын Гадаадын харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, консул Ким Тэ Ван нар угтан авч, хүндэтгэл үзүүллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна