Ирэх жил 31 спорт заал барихад 32 тэрбум төгрөг зарцуулна

Отгоо
2021 оны 11-р сарын 01 -нд

Ирэх онд спорт цогцолбор, спорт заал барьж, өргөтгөхөд 77.4 тэрбум төгрөг зарцуулна.

Тодруулбал, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Биеийн тамир спортын улсын хороо(БТСУХ)-нд харьяалагдах 79 тэрбум 841 сая төгрөгийг тусгажээ.

Үүнээс 77 тэрбум 421 сая төгрөгийг зөвхөн барилга байгууламжид зарцуулах бол 1 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид, 500 сая төгрөгийг ТЭЗҮ-д зарцуулах аж.

  1. Барилга байгууламж - 77 тэрбум 421 сая төгрөг
  2. Их засвар - 920 сая төгрөг
  3. Тоног төхөөрөмж - 1 тэрбум төгрөг
  4. ТЭЗҮ (Техник эдийн засгийн үндэслэл) - 500 сая төгрөг

Их засварын хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын спорт, сургалтын цогцолбор, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын биеийн тамирын талбайн засвар болон БТСУХ-ны байгууллагуудын засварууд багтаж буй.

Харин барилга байгууламж дотроо

  • Шинээр барих 16 барилгад 34 тэрбум 855 сая төгрөг,
  • Өмнөх онуудад эхлүүлээд, нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа 34 барилгад 42 тэрбум 565 сая төгрөг зарцуулна.

Шинээр барих:

Нэр2022 оны төсөвт /төгрөг/Шаардлагатай нийт санхүүжилт /төгрөг/Ашиглалтад орох он
Дархан-Уул аймгийн Дархан сумын Өвлийн спортын ордны барилга19 тэрбум29.5 тэрбум2023
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга11 тэрбум 858 сая42 тэрбум2024
Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төвийн барилга5 тэрбум61.9 тэрбум2023
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын спорт цогцолборын барилга5 тэрбум 263 сая81.5 тэрбум2022
Хэнтий аймгийн Баянмөнх сумын спорт цогцолборын барилга1.9 тэрбум101 тэрбум2023
Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн спорт заалны барилга942.8 сая12600 сая2023
Багахангай дүүргийн 2-р хорооны спорт цогцолборын барилга /150 хүний суудалтай/1 тэрбум 330 сая14500 сая2022
Хэнтий аймгийн Дадал сумын спорт цогцолборын барилгын гадна цахилгаан200 сая16150 сая2022
Нийт86 тэрбум 644 саяДээрх хүснэгтээс харахад ирэх онд шинээр барьж эхлэх 16 барилгад нийт 34 тэрбум 855 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөс зарцуулах аж.

Үүнээс Хэнтий аймгийн хоёр суманд шинээр спорт заал барьж эхлэх бөгөөд тус бүрт нь 1 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

Харин нэмэлтээр

Нэр2022 оны төсөвт тусгасан өртөг /төгрөг/Барилгын нийт санхүүжилт /төгрөг/Барилга эхэлсэн онАшиглалтад орох он
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын спортын ордон7.9 тэрбум2023
Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор5 тэрбум2022
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын соёл, спорт цогцолбор9 тэрбум 793 сая2022
Дархан-Уул аймгийн Дархан сумын Хуучин Дархан спортын ордон3 тэрбум 891 сая2022
Налайх дүүргийн спорт цогцолбор /700 суудалтай/13 тэрбум 497 сая2022
Сүхбаатар дүүргийн спорт цогцолбор /1000 суудалтай/9 тэрбум 9362023
Баянзүрх дүүргийн спорт цогцолбор /1000 суудалтай/11 тэрбум 14 сая2022
Хан-Уул дүүргийн спорт цогцолбор /1000 суудалтай/7 тэрбум 280 сая2023
Дорнод аймгийн Хэрлэн сумын усан бассейн бүхий спорт цогцолбор11 тэрбум 858 сая2023
Дархан-Уул аймгийн Дархан сумын спорт цогцолбор /2200 суудалтай/27 тэрбум 116 сая2022
Ховд аймгийн Зэрэг сумын спорт заал /500 суудалтай/2 тэрбум2022
Увс аймгийн Улаангом сумын усан бассейн, спорт фитнес4 тэрбум 100 сая2022
Увс аймгийн Хяргас сумын спорт заал1 тэрбум 296 сая2022
Увс аймгийн Малчин сумын спорт заал1 тэрбум 184 сая2022
Ховд аймгийн Алтай сумын спорт заал /300 суудалтай/1 тэрбум 300 сая2022
Говь-Алтай аймгийн Цогт сумын спорт заал /500 суудалтай/1 тэрбум 500 сая2022
Хан-Уул дүүргийн оюуны спортын ордон4 тэрбум2022
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын спорт заал1 тэрбум2022
Дундговь аймгийн Сайнцагаан сумын наадмын талбай2 тэрбум2022
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны спорт заал702 сая2022
Говь-Алтай Бигэр сумын спорт заал616 сая2022
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын спорт заал577 сая2022
Говь-Алтай аймгийн Бугат сумын спорт заал573 сая2022
Төв аймгийн Жаргалант сумын спорт заал1 тэрбум 389 сая2023
Говь-Алтай аймгийн Тонхил сумын спорт заал359 сая2022
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын спорт заал /105 суудалтай/1 тэрбум 200 сая2022
Ховд аймгийн Мянгад сумын спорт заал1 тэрбум2022
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны спорт заал963 сая2022
Увс аймгийн Тариалан сумын спорт заал1 тэрбум 150 сая2022
Хэнтий аймгийн Дадал сум1 тэрбум 800 сая2022
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхэд, залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейн2 тэрбум 446 сая2022
Увс аймгийн Улаангом сумын хөл бөмбөгийн талбай1 тэрбум 195 сая2022
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын спорт заал200 сая2022
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын спорт заал550 сая2022
Нийт140 тэрбум 395 сая 

Хүснэгтээс харахад ирэх жил спорт заал, цогцолборын 31 барилга ашиглалтад орох бөгөөд эдгээрийг ашиглалтад оруулахын тулд 2022 оны төсөвт 32 тэрбум төгрөгийг суулгажээ.

Үүнээс зөвхөн Увс аймагт 5, Говь-Алтай аймагт 6 барилга ашиглалтад орох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна