Баасан гарагт улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болно

Отгоо
2021 оны 11-р сарын 01 -нд

Арваннэгдүгээр сарын 5-н буюу Баасан гарагт өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо.

17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан 12:00 цагт Бөхийн өргөөнд болох юм байна. 

Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд 10:00-17:00 цагт цахимаар бүртгэхээр болсныг МҮБХ-ноос мэдээллээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчлагдсан байдаг билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна