Японы шинэ Ерөнхий сайд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Отгоо
2021 оны 11-р сарын 03 -нд

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида бараалхлаа.

Япон Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэв. Фүмио Кишида мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ. Ерөнхий сайд Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллахаа нотлон илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна