Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тохионо. Монгол бахархлын өдөр Төрийн тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одонг жилд нэг хүнд олгодог бөгөөд одонг энэ жил хэнд олгохоо зарлаагүй бөгөөд өнжихээр шийдсэн бололтой. Монгол бахархлын өдөр болох Төрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөрт "Чингис хаан" одон олгох тухай тусгаагүй байна. 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга “Чингис хаан” одонг олгохгүй өнжиж байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож яваа бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр эх орондоо ирнэ. "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр:
Чингис хаан одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.
"Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллуудыг олгодог байна. Үүнд: Одон хүртэгч Монгол улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна