Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргаад байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн "Нийт 123 албан хаагч 30 гаруй хоног үйл ажиллагаа явуулж байна. Судалгаа тандалтын ажлыг энэ оны долдугаар сараас эхэлсэн. Ажлын хэсэгт Техникийн их сургуулийн эрдэмтэн зөвлөх болон инженерүүд ажиллаж олон улсад хэрэглэдэг аргаар технологийн картаа боловсруулсан" гэв.
Дэд ажлын хэсгийн орлогч дарга, хурандаа Ц.Ганзориг "Сүхбаатар хөлөг онгоцыг дэлхийн жишигт нийцсэн аргаар, Монголын нөхцөлд тохируулж зардал хэмнэх байдлаар татан гаргалаа. Бид маш хүнд, эрсдэлтэй шийдвэрүүдийг гарган ажилласан" гэлээ.
Онгоц татан гаргах ажиллагаанд оролцсон Онцгой байдлын албаны усчин аврагчид нийт 500 гаруй удаа далайд шумбажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна