“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн (СЭХСХ)-гийн Ерөнхийлөгч Жонг Нам Кимтэй өнөөдөр (2021.10.05) цахимаар уулзав. Энэхүү уулзалтаар нүүрсний чанарыг сайжруулж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “СЭХСХ-тэй нүүрсний чанар, илчлэгийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэхээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйдаа баяртай байна” гэлээ. Энэ үеэр нүүрсний илчлэгийг нэмэгдүүлэхэд цаашид хоёр чиглэлд түлхүү анхаарч ажиллах хүсэлтээ “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс тавьсан юм. Тодруулбал, нэгдүгээрт, эрчим хүчний нүүрсний илчлэг, чанарыг сайжруулах, хоёрдугаарт, коксжих нүүрсний хаягдлыг боловсруулж экспортлох боломжийг нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллах боломжтойг Д.Хаянхярваа онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна