ГАЗРЫН ЦАХИМ СИСТЕМ БУЮУ www.egazar.gov.mn БОЛОН EGAZAR ГАР УТАСНЫ АПП НЬ ГАЗРЫН ХАРИЛЦААГ ИЛҮҮ ХЯЛБАРШУУЛЖ БАЙНА

Отгоо
2021 оны 10-р сарын 26 -нд


"Цахим шилжилт-Хамтын шийдэл" аяны хүрээнд иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг газартай холбоотой нийт 35 үйлчилгээнээс шат дараатай хөгжүүлэлт хийж цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байгаа юм. Харин дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ээлж, дараатайгаар цахим үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээллийг хүргэсээр байна. Ээлжит сургалтад дүүргийн 28 хорооны Засаг дарга нар хамрагдлаа.

Цахим систем болох www.egazar.gov.mn газрын харилцааны үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой. Тухайлбал:

  • Өөрийн газрын кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ хэвлэж авах 
  • Газрын эрхээ бусдад шилжүүлэх
  • Газрынхаа зориулалт өөрчлөх
  • Газрынхаа талбайн хэмжээ өөрчлөх
  • Гэрчилгээгээ нөхөн авах
  • Гэрчилгээгээ барьцаанд бүртгүүлэх
  • Гэрчилгээний хугацаа сунгах зэрэг 17 хүсэлтээ цахимаар илгээнэ.

Харин EGAZAR гар утасны аппликейшнд дараах үйлчилгээнүүд багтжээ. Үүнд:

  • Хууль, эрх зүйн мэдээ, мэдээлэл
  • Өргөдлийн явцын мэдээлэл
  • Өөрийн газартай холбоотой мэдээллийг харах
  • Харилцагчийн үйлчилгээний автомат ЧАТ БОТ системтэй холбогдон иргэдээс нийтлэг асуудаг 400 гаруй асуултад хариулт авах
  • Газрын төлбөрийн нэхэмжлэл авах
  • Газрын төлбөр төлөх
  • Газрын байршлын кадастрын зургийн байршил шалгах, харах
  • Операторын 77771285 дугаарт холбогдон зөвлөгөө мэдээлэл авах
  • Газартай холбоотой цаг үеийн мэдээ мэдээллийг харах
  • Цахим хувийн хэрэг харах гэх мэт.

Түүнчлэн иргэд шинээр хаана газар олгохоор төлөвлөлтөнд орсныг харах, тухайн орон нутгийнхаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгөх боломжтой юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.33
    2021 оны 11-р сарын 09 -нд

    nrgeded mash oilgomjgui hiisen bna

    Хариулах