Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Отгоо
2021 оны 11-р сарын 07 -нд

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 сарын 20-ны өдрийн “Короновируст халдварын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тухай” А/591 дүгээр тушаалын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан баг 2021 оны 11 сарын 02-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн зүгээс Коронавируст халдварын тархвар судлал, хариу арга хэмжээг сайжруулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, зохион байгуулалтын чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус аймгийн 67 гэрээт эрүүл мэндийн байгууллагын төлөөллийг оролцуулан Ковид-19 халдварын тусламж үйлчилгээний санхүүжилт, нэхэмжлэлд анхаарах асуудлуудын талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Суралтад УИХ-ын гишүүн Б.Бейсен, аймгийн эрүүл мэндийн газрын дарга Н. Сакен, Нэгдсэн эмнэлгийн дарга Ч.Манчук, Аймгийн эрүүл мэндийн газрын асуудал хариуцсан нэгжийн дарга, удирдлагууд болон Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах төслийн нэгжийн сургагч багш Х.Булганчимэг болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үeэр эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн тусламж үйлчилгээ болон Ковид-19 халдварын гүйцэтгэлийн санхүүжилт авахад тулгамдаж буй асуултуудад хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллав.

Үргэлжлүүлэн тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст дэмжлэгт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна