Орон нутгийн даатгалын хэлтэс, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад хяналт, үнэлгээ хийх ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна

Отгоо
2021 оны 10-р сарын 08 -нд

ЭМДЕГ-аас томилогдсон ажлын хэсгүүд орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцах, хяналт үнэлгээ хийх ажил үргэлжилж байгаа. Өнөөдөр ЭМДЕГ-ын Дэд дарга Г.Гийхнаран, Худалдан авалт гэрээлэлтийн газрын дарга Г.Ариунсайхан болон бусад мэргэжилтэн, албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Завхан аймгийн ЭМД-ын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт-үнэлгээ хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Мөн тус аймгийн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03,04,05 дугаар тогтоол, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн XML программын талаар нэгдсэн сургалтыг зохион байгуулж, эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна