ЭМДЕГ-ын мэргэжилтнүүд Булган аймагт ажиллаж байна

Отгоо
2021 оны 10-р сарын 06 -нд

ЭМДЕГ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/132 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд энэ сарын турш хөдөө, орон нутагт ажиллаж гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэгт хяналтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа.

Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэгээр ахлуулсан баг Булган аймагт ажиллаж дэмжлэгт хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хэсэг Булган аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй хамтран ЭМДЕГ-тай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагын төлөөллийг оролцуулан Эрүүл мэндийн даатгалын багц хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор цахим сургалт, хэлэлцүүлгийг хийж, эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна. Томилолт үргэлжилж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна