ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ALs
2021 оны 11-р сарын 12 -нд

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох удирдлагууд эрүүл мэндийн салбарт тулгараад буй асуудал, тэдгээрийг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцлоо. 

Уулзалтад дүүргийн Эрүүл мэндийн төв болон Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн төлөөлөл оролцож, нөхцөл байдлаа танилцуулан санал бодлоо хуваалцсан юм. 

Дээрх байгууллагууд цар тахлын нөхцөлд бэлэн байдлыг бүрдүүлэн бүх нөөцөө дайчилж хамтран ажиллаж байгаа тухайгаа дурдсан. 

Харин дүүргийн хэмжээнд хүүхдийн гэдэсний халдварт өвчин ихэссэнтэй холбогдуулан коронавирусаар эмчлүүлэгчид болон гэдэсний халдвараар өвчилсөн хүүхдүүдэд орны хуваарийг тэнцвэртэй хийж байгаа юм байна. 

Ийнхүү дүүргийн хоёр эмнэлэгийн уялдаа холбоо, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар санал гарган нэгтгэж, төлөвлөгөө боловсруулж ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна