Цахим засаглалд шилжих, хүнд суртал авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх Үндэсний хороо хуралдлаа

ALs
2021 оны 11-р сарын 12 -нд

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу авлигын гэмт хэргийн ялыг чангаруулах хуулийн өөрчлөлт хийнэ. Авлигын хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэхийг өөрчилнө, Ерөнхийлөгч авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх зэрэг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажил хийж байна.
Мөн авлига бууруулахын тулд цахимжуулах ажлыг эрчимүүлж байна. Өнгөрсөн хугацаанд газартай холбоотой харилцааг цахимжуулсан нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал газрын гэрчилгээг цахимаар авдаг болсоноор нэг сарын хугацаанд иргэдэд 270 сая төгрөгний хэмнэлт бий болсон.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна