"Ойн салбарын үндэсний чуулган" өнөөдөр Төрийн ордонд болно

Отгоо
2021 оны 11-р сарын 15 -нд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Ойн салбарын үндэсний чуулган" өнөөдөр Төрийн ордонд 09:00 цагт эхэллээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн засаг дарга нар болон Ойн салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн ойн ангиудын төлөөлөл зэрэг 800 орчим хүн оролцоно.

"Ойжуулалт, нөхөн сэргээлт" салбар хуралдааны үеэр улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээнд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөгийг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан тухай дурдсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна