Явган хүний зам дээр машинаа байршуулсан зөрчилд арга хэмжээ тооцлоо

Отгоо
2021 оны 11-р сарын 16 -нд

-БИ соёлтой бол БИД соёлтой, БИД соёлтой бол НИЙГЭМ соёлтой-

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо. Тодруулбал, явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулж, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулсан зөрчлийг E-Police гар утасны аппликейшинаар хүлээн авч, хариуцлага тооцжээ. Жолооч та замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Иргэн та ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг E-Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой. E-Police гар утасны аппликейшинг ЭНД дарж татаж авна уу.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна