БНХАУ коронавирусийг бүрэн устгах вакцин гаргаснаа зарлалаа

Отгоо
2020 оны 3-р сарын 18 -нд

БНХАУ-ын Ухань хотод анх дэгдсэн коронавирусийн халдвар өдгөө дэлхий даяар тархан, аюулын харанга дэлдээд буй. Монгол Улсад л гэхэд өнөөдрийнхтэй нийлээд зургаан тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад коронавирусийг бүрэн устгах вакциныг амжилттай гарган авснаа БНХАУ албан ёсоор зарлав. Өмнөд хөршийн Анагаахын судалгаа шинжилгээний Цэргийн академийн эрдэмтэд тус вакциныг гаргажээ. Тэд энэхүү ажлыг сарын хугацаанд хийсэн юм. Улмаар Батлан хамгаалах яамнаас тус вакциныг хүн дээр туршиж, их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхийг зөвшөөрсөн гэнэ.

Вакцин бүтээсэн эрдэмтэд “Коронавирусийг утсгах вакцин гаргаж авсандаа таатай байна. Одоо патентаа авч, БНХАУ-ын шинжлэх ухааны хөгжил дэвшлийг дэлхийд харуулахыг хүсэж байна” гэж ССТV-д ярилцлага өгөхдөө хэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна