Казахстаны жүдоч Г.Отгонцэцэг, Элдос Жумаканов нар зодог тайллаа

Отгоо
2021 оны 11-р сарын 21 -нд

Казахстаны жүдо бөхийн багийн тамирчин Элдос Жумаканов, Галбадрахын Отгонцэцэг нар спортын замналаа дуусгалаа. Энэ тухайгаа Урал хотод болсон улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр мэдэгдсэн талаар Olympic.kz мэдээллээ.

Элдос Жумаканов “Өнөөдөр би мэргэжлийн тамирчны карьераа дуусгаж байна. Мэдээж ийм шийдвэр гаргах амар байгаагүй. Жүдо бөхийн шигшээ багт 12 жил хүчин зүтгэжээ. Одоо энэ спортыг хөгжүүлэх үйлсэд туршлагаа хуваалцаж, мэргэжилтнээр ажиллах цаг болсон гэж бодож байна" гэж хэлэв.

Галбадрахын Отгонцэцэгийн спортын замнал дахь хамгийн том ялалт 2016 оны Риогийн олимпоос хүрэл медаль хүртсэн явдал юм. Мөн жүдо бөхийн -48 килограммын жинд дэлхийн аваргаас хоёр удаа (2017, 2018) хүрэл медаль хүртсэн.

Мөн Азийн наадам (2018), Универсиад (2017)-д эхний гуравт багтаж, 2018 онд Ташкентад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон.

Эх сурвалж: olympic.kz


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна