БААСАН ГАРАГТ БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Отгоо
2021 оны 11-р сарын 22 -нд

Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр."Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасанчлан Улс тунхагласны баяраар бүх нийтээр амарна хэмээн 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганаар нэмж оруулсан.


1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна