Алсын зайнаас бүтээсэн"Сүүдэр" анимейшны нээлт боллоо

Отгоо
2021 оны 11-р сарын 22 -нд

Хатуу хөл хорионы үед алсын зайнаас бүтээсэн "Сүүдэр" анимейшны нээлт 2021 оны 11-р сарын 19-нд Prime Cineplex кино театрт боллоо.

Соёлын бүтээлч сарын хүрээнд дэлхийн 12 орны 114 уран бүтээлч хамтран дөрвөн сарын хугацаанд хийж бүтээсэн “Сүүдэр” анимэйшн нээлтээ хийлээ.

Монголын уран бүтээлчид Холливудын мэргэжлийн кино уран бүтээлчдийн холбоотой хамтран бүтээсэн энэхүү анимейшн АНУ-д зохион байгуулагддаг 30 дахь удаагийн St.Louis олон улсын кино наадмын "Шилдэг богино хэмжээний кино" төрөлд шалгарч, анхныхаа наадамд амжилттай оролцжээ гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна