БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Барилгын хөгжлийн төвд ажиллаж байна

Отгоо
2021 оны 11-р сарын 23 -нд

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон яамны зарим удирдлагууд Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өгөн ажиллаж байна.

Тус байгууллагаас өөрийн хариуцаж буй чиг үүргийн хүрээнд Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөөний ажлын явц, 2021 оны улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, тулгарч буй бэрхшээл, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах болон магадлах үйл явцын талаар танилцуулгыг хийж байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна