З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг тусгаарлажээ

Отгоо
2020 оны 3-р сарын 19 -нд

Нийслэлийн прокурорын газраас Д.Баярсайхан, З.Баянсэлэнгэ болон бусад нэр бүхий 11 хүнд холбогдох / 2002 оны Эрүүгийн хууль/ “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, / 2015 оны Эрүүгийн хууль/ “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1802004710306 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцдаа Д.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 1802004710306 дугаартай хэргээс З.Баянсэлэнгэ М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох 201701000022 дугаартай хэргийг тусгаарлаж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-05 -ны өдрүүдэд хянан хэлэлцэж, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох 201701000022 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна