Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нар ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртлээ

Отгоо
2021 оны 11-р сарын 24 -нд

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Улсын Драмын эрдмийн театрын 90 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлчдэд төрийн дээд шагнал, одон медаль гардууллаа.

Шинэхэн Хөдөлмөрийн баатруудын сэтгэгдлийг хүргэж байна

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва "

-Би төрдөө гурав дахь удаагаа үнэсүүлж байна. Төр минь намайг гурван удаа үнэсэхдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл их өег байна. Үе үеийг өртөөлж, энэ театрыг өдий хүртэл авч ирсэн уран бүтээлчдэдээ нэгэнтээ мөргөе. Ачааны хүндийг үүрэхээр бэлэн жагсаж байгаа залгамж үеийнхэндээ нэгэнтээ мөргөе. Сэтгэл, хөөрөхгүй байхын арга алга. Гэхдээ бодож, тунгаахаа мартаагүй гэдгээ хэлье.

Ханьдаа их баярлаж байна. Аливаа амжилтын ард хань байдгийг та бүхэн ухаарч, мэдэх билээ. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг юм шүү.


Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд "Маш их баярлалаа. Тэнгэрээс харж буй ахмадууддаа баярлалаа. Театрыг үүсгэн байгуулах гэж өөрсдийн хөрөнгө хүч, авьяас билгээ бүгдийг нь зориулсан ахмадууд маань биднийг харж баярлаж байгаа байх. Тэдний маань хөлс хүч, уран бүтээл өнөөдөр бид нарт энэ их баярыг авчирч байна. Их баярлалаа. Үзэгч та бүхэндээ мөн маш их талархаж байна. Хамт ажилладаг бүх хүндээ баярлалаа" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна