​ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ, ДАХИН НЭГ ТОГЛООМЫН ТАЛБАЙ НЭМЭГДЛЭЭ

Отгоо
2021 оны 11-р сарын 25 -нд

Баянзүрх дүүрэг, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагатай хамтран “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийг хэрэгжүүлэн өнөөдөр шинэ тоглоомын талбайг хүлээлгэн өглөө.

Тавдугаар хороо, 14-р хэсэг, 280 гаруй өрхийн 500 гаруй хүүхдүүд чөлөөт цагаа аюулгүй орчинд өнгөрөөх боломж бололцоог ийнхүү Баянзүрх дүүргийн удирдлагууд бүрдүүлж өгч байна.

Урьд өмнө энэ хэсэгт иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх тухтай орчин байгаагүй бөгөөд хүүхдийн эрүүл аюулгүй хөгжих, өсч торних орчныг хамтын хүчээр бий болгож, тоглоомын талбайг нэгээр нэмлээ.

Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хувьд “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 5,13,22 дугаар хороодод тохижуулж өгсөн 4 дэх хүүхдийн тоглоомын талбай юм.

Дүүргийн удирдлагуудын зүгээс тус байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цаашид хүүхдэд ээлтэй орчинг бий болгох, бүтээн байгуулалтын ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна