“Ковид 19-ын дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэг” сэдвийн хүрээнд асуултад хариулна

Отгоо
2021 оны 11-р сарын 26 -нд

“Ковид 19-ын дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэг” сэдвийн хүрээнд асуултад хариулт өгөх шууд дамжуулалт /live/-ыг маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 27 өдрийн 11:00 цагаас Эрүүл мэндийн яамны фэйсбүүк хуудсаар та бүхэнд хүргэхээр төлөвлөөд байна. 

УГТЭ-ийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, Дотрын зөвлөх эмч Ц.Төмөр-Очир, УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч FAPSC клиникийн профессор Х.Мөнгөн-Өлзий нар асуултад хариулна.  

Иймд та бүхэн сонирхсон асуултаа live-аар сэтгэгдэл хэсэгт үлдээж мэргэжлийн эмчээс асуух боломжтой. Мөн асуултаа коммент хэсэгт үлдээж болно гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна