“Өсвөрийн парламент - 2021” хөтөлбөрт оролцогч хүүхдүүдийн санаачилгаар Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ойн өдрийг угтан улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдэвт гар зураг болон эсээ бичлэгийн уралдааныг энэ сарын 16-24-ний өдрүүдэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгууллаа. Уралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 200 гаруй сурагчид бүтээлээ ирүүлсэн байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шилдгээр шалгарсан хүүхдүүдэд шагналыг нь гардуулж өгөв.
Эсээ бичлэгийн уралдаанд Нийслэлийн 53 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Б.Ононхатантуул I байр, “Тэмүжин алтернатив” сургуулийн 10-р ангийн сурагч Ц.Ану, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн 9-1 ангийн сурагч Б.Марал нар II байр, Говь-Алтай аймгийн “Хантайшир Эрдэм” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч О.Тэнгисболд, Завхан gймгийн Улиастай сумын лаборатори “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 11в ангийн сурагч М.Намуун, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 11 дүгээр ангийн сурагч С.Энхжин нар III байрыг тус тус эзэлсэн байна. Тусгай байрт:
Гар зургийн уралдаанд Завхан аймгийн Улиастай сумын ЛЧЭС-ийн 5 дугаар ангийн сурагч Р.Энхсаруул I байр, Улаанбаатар хотын “Монгени” сургуулийн V ангийн сурагч Б.Жаргалан, нийслэлийн 47 дугаар сургуулийн IV ангийн сурагч Э.Эмүжин нар II байр, нийслэлийн 52 дугаар сургуулийн III ангийн сурагч М.Мандараа, 84 дүгээр сургуулийн III ангийн сурагч Т.Хатанзаяа, 153 дугаар сургуулийн I ангийн сурагч У.Амин-Эрдэнэ нарын бүтээл III байрт шалгарсан байна.
Тусгай байрт:
Эх сурвалж: parliament.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна