УОК цаг үеийн асуудлаар хуралдаж байна

Отгоо
2021 оны 11-р сарын 27 -нд

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр /11.27/ 11:00 цагт УОК цаг үеийн асуудлаар хуралдаж байна.

ДЭМБ-аас коронавирусний шинэ хувилбарыг бүртгэсэн талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүргэсэн ба энэхүү шинэ хувилбарын эсрэг авах арга хэмжээ, дүрэм журмын талаар хэлэлцэж байна.

Коронавирусийн шинэ хувилбарын талаар С.Энхболд сайд өөрийн цахим хуудсаар мэдээлэхдээ “ДЭМБ 11-р сарын 26ны өдөр хуралдаж SARS-CoV2 вирусын шинэ хувилбар болох Омрикон (В1.1.529) мутацийг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтад бүртгэн авлаа.

Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийн нэгээр нэмэгдэж байна. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна.

Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна.

Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн тун чухал шаардлага гараагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна