Улс тунхагласны 97 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын харцага Б.Орхонбаяр түрүүллээ

Отгоо
2021 оны 11-р сарын 27 -нд

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. 

Улсын аварга П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, заан Д.Анар, харцага О.Хангай, Н.Золбоо, Б.Цэрэнсодном зэрэг алдар цолтой бөхчүүд зодоглосон уг барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх, улсын харцага Б.Орхонбаяр түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Ташрамд дурдахад, Б.Орхонбаяр нь 1998 онд төрсөн бөгөөд 21 насандаа улсын начин цолны болзол хангаж, хамгийн залуудаа улсын цол хүртсэн бөхчүүдийн нэг болж байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна