Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт гэртээ 12 кг алт хадгалж байгаад баригджээ

Отгоо
2021 оны 11-р сарын 30 -нд

2021 оны 11-дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга “Н” болон тамгын газрын хэд хэдэн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, алтан эдлэл хураасан байна.

 Тодруулбал Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийтийн гэрт хийсэн үзлэгээр 12 кг орчим алтан эдлэл гарсан байна. 

Түүнийг өндөр үнээр газар зардаг, хууль бус хөрөнгөжсөн үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад дээрх алтан эдлэлийг гэрээс нь эд мөрийн баримтаар тогтоон хураагаад байгаа юм байна.


Мөн Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагийн гэрт хийсэн үзлэгээр их хэмжээний буюу 300 гаруй сая төгрөг болон валют илрүүлэн эд мөрийн баримтаар хураасан байна.

Мөн түүний өмчлөлд байдаг 20 орон сууцыг илрүүлсэн байна. 

Түүний хувьд энэ оны эхээр коронавирусийн цар тахлын хүнд хэцүү нөхцөлд 257,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Land cruiser машин авах тендерийг зарласан хэрэгт буруутгагдаж байв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.21
    2021 оны 12-р сарын 01 -нд

    ahahaha naad altnii hereg chine ih deer ued huuchin zasag dargiin ued ni garaad alga bolson medee bna. ingej hudlaa medeelel taviad baival tanaihiig tooj harah hun garahgui l baih. gol ni unen zuv bodit medeelel ugch baival hun harna uzne shuu dee. hahaha

    Хариулах